Шууд Chart

"Супер лиг"-ийн хоёрдугаар тойрог эхэллээ

2016-01-04 18:53:02

Шинэ оны эхний тоглолт М.Өсөхбаяр Б. Мөнхболор эзэнтэй "Дундговь Мон-Алтиус Смарт", Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн "Төв Ургац" багуудын тоглолтоор яг одоо эхэлж байна.

"Төв Ургац"-ын хоёр легионер тоглогч ирсэн даруйдаа багтаа маш том эерэг өөрчлөлтүүдийг үзүүлж нэгдүгээр тойргийн бүх тоглогчдын дундаж статистик үзүүлэлтүүдэд самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, дундаж оноо зэрэг гол үзүүлэлтээрээ дээгүүрт орсон юм. "Мон-Алтиус Смарт" багийн хувьд нэгдүгээр тойргийн шилдэг амжилт болох таван хожил хоёр хожигдол гэсэн амжилтыг үзүүлж "Ирвэсүүд"-ийн хамт лигийг тэргүүлсэн баг юм.

Эхний тойрогт энэ хоёр баг таарч тоглоход "Мон-Алтиус Смарт" багийнхан тоглолтын туршид онооны тэргүүллийг авч явсан ч тоглолтын төгсгөлд "Төв Ургац" багийнханд хожлоо алдсан билээ.

Харин өнөөдрийн хоёрдахь тоглолт нэгдүгээр тойрогт тааруухан тоглолтыг үзүүлж 2 хожил 5 хожигдолтой лигийн амжилтын хүснэгтийн сүүлийн байранд бичигдээд байгаа "СБЛ Хасын Хүлэгүүд", тэднээс 1 хожлын илүү буюу 3 хожил 4 хожигдолтой яваа Бадрахын Боорчи эзэнтэй "Баянзүрх Их Өргөө Аравтууд" багуудын хооронд болно.

"СБЛ Хасын Хүлэгүүд"-ийн эхний тойрогт үзүүлсэн тааруухан амжилт нь үндсэн самбарын тоглогчийн орон зайн дутагдлаас болсон гэхэд болно. Тэгвэл "Хүлэгүүд" энэ дутагдалтай байрлалаа нөхөхөөр легионер тоглогчийг авч ирсэн ба өнөөдрөөс багтайгаа "Супер лиг"-ийн талбайд гарна.

Ийнхүү Үндэсний супер лигийн хоёрдугаар тойрог өнөөдрөөс эхэлснээр багуудын плэйоффын байрлалын төлөөх тэмцэл жинхэнэ утгаараа эхэлж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Супер лиг"-ийн хоёрдугаар тойрог эхэллээ   
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй