Шууд Chart

Ц.Батчулуун Америкийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

2016-01-05 11:13:41

АНУ-ын Сан Франциско хотноо энэ сарын 1-3-нд 2600-аас дээш чансаатай хоёр, их мастер цолтой тав, олон улсын мастер цолтой дөрвөн шатарчин ур ухаанаа сорьсон "New Year Open 2016" тэмцээн боллоо. Олон улсын зэрэглэлийн нээлттэй тэмцээнд нийт 40 шатарчин оролцсон байна.

Манай улсаас Их мастер Ц.Батчулуун оролцож, тэмцээнийг тэргүүлжээ. Тэрбээр сүүлийн өргүүдээ Жеребух Ярослав,  Азийн Аварга  Нэги Паримаржан нартай хийж, хараар тоглон хожсон юм. Ц.Батчулуун нийт 6 өрөг тоглосноос 5.5 оноо авч, 2016 оны эхний нээлттэй тэмцээндээ түрүүлж, чансаагаа 20 оноогоор ахиулсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ц.Батчулуун Америкийн нээлттэй тэмцээнд түрүүллээ  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй