Шууд Chart

"Төв Ургац" хоёрдугаар тойргийн эхний хожлоо авлаа

2016-01-05 16:06:09

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр эхэлсэн. Хоёрдугаар тойргийн эхний тоглолт Төв аймгийн "Төв Ургац" болон "Мон-Алтиус Дундговь Смарт" багийн  хооронд болж өндөрлөлөө.

"Төв Ургац" тоглолтыг тун сайн эхлүүлж онооны давуу байдлыг бий болгосноор 110:87 харьцаатайгаар хожсон юм. Chris Jones  супер лиг дахь хамгийн өндөр оноогоо авсан тоглолтоо хийж 33 оноо, 14 оновчтой дамжуулалт, самбараас зургаан бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит сайн тоглолтоо үзүүллээ.

Тэднээс Д.Мөнхтөр 17 оноо, Ц.Ганболд 14 оноо, З.Доржсүрэн 11 оноо, Reggis Onwukamuche  13 оноо, самбараас 10 бөмбөг авалт гүйцэтгэн тун жигд тоглолтыг үзүүлж багаа хожилд хөтөллөө. Улмаар "Төв Ургац" улирлын 5 дахь хожлоо байгуулж, хүснэгтийн хоёрдугаар байр руу орж ирсэн бол "Мон-Алтиус Дундговь Смарт" хожигдсоноор  хүснэгтийн гурав руу орж байна.

Тэднээс Б.Дархантөгс ээлжит сайн тоглолтоо үзүүлж 25 оноо, самбараас найман бөмбөг авалт, Andre Brown 11 оноо, самбараас 16 бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ч хожигдсон юм. Мөн тэдний сэлгээ тун хангалтгүй байлаа. Сэлгээнээс гарч тоглосон тоглогчид нийлээд ердөө 16 оноо авсан нь тэдний хожигдсон шалтгаан байсан гэж болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Төв Ургац" хоёрдугаар тойргийн эхний хожлоо авлаа  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй