БНХАУ-ын Хэнань мужид 36.3 метрийн өндөртэй Мао Цзэдуны алтан хөшөөг босгожээ. Тус мужийн албан тушаалтнууд уг хөшөөг босгоход гурван сая юань буюу ойролцоогоор 459.300 америк доллар зарцуулсан байна. Гэвч хөшөөний зураг өчигдрөөс эхлэн онлайнаар цацагдсан даруйдаа маш олон хүний дургүйцлийг төрүүлжээ.
Учир нь Хятадын интернэт хэрэглэгчид уг хөшөөг Мао Цзэдун даргатай огт адилгүй гэж үзсэний дээр төдийлөн ач холбогдолтой биш хөшөөнд гурван сая юань зарцуулсныг мөн шүүмжилж эхэлсэн байна. Түүнчлэн энэ их хэмжээний мөнгийг ядууст тусламж болгож өгсөн бол дээр байсан гэсэн саналыг ч иргэдээс гаргажээ. Харин Хятадын Засгийн газраас энэ хөшөөг хэрхэх талаар одоохондоо тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм.
Мао Цзэдуны 3 метрийн өндөр хөшөөг шүүмжилжээ | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.