Шууд Chart

“Сурагчдын лиг” энэ сарын 12-нд эхэлнэ

2016-01-06 10:55:25

Өнөөдөр нийслэлийн “Сурагчдын лиг”-ийн тэмцээний сугалаа олон улсын жишгээр нээлттэй болж, дүүрэг бүрээс шалгарсан багуудын дасгалжуулагч нар оролцлоо. 7 дахь жилдээ уламжлан зохиож байгаа тэмцээний аваргууд ирэх зун ОХУ-ыг зорих юм.

Есөн дүүргээс шалгарсан волейболын 32, сагсан бөмбөгийн 96 баг оролцох "Сурагчдын лиг"-ийн тэмцээн энэ сарын 12-нд эхлэх гэж байна. Тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн баг ОХУ-ын Кес-Баскет тэмцээний финальд өрсөлдөх эрхийг авна. Харин түрүүлсэн волейболын багийн гишүүдийг ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Улаан-Үд хотод хамтарсан бэлтгэл хийх боломжтой болно гэж НБТСГ-ын мэргэжилтэн н.Түвшинбаяр хэллээ.

Өнгөрсөн жил Нийслэлийн аваргаар СХД-ийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн баг шалгарч ОХУ-ыг зорьсон. Багийн дасгалжуулагч багш Б.Лхагваа тэмцээний оноолт нээлттэй, шударга болж байгааг онцолсон. Тэрээр энэ тэмцээн ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх хөрс суурь болж байгааг мөн хэлсэн.

Энэ жилийн “Сурагчдын лиг” тамхины эсрэг уриатай. Хэрэв тамирчид сахилга бат, хэв журам зөрчсөн бол тэмцээнээс хасах юм байна. Тэмцээн сар гаруйн хугацаанд үргэлжилж, хоёрдугаар сарын 18-нд аваргууд тодорно.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Сурагчдын лиг” энэ сарын 12-нд эхэлнэ   
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй