АСЕМ-ын хэлэлцээг гүнзгийрүүлэх, боловсрол, соёл, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэх Ази-Европын сан буюу АСЕФ, Олон улсын “Арвон” институцийн хамтран зохиож буй “Зохиолчид ба уран бүтээлчид” номын 2016 оны эмхэтгэлд зориулсан богино өгүүллэгийн уралдаан зарлалаа.
Энэ удаагийн уралдаан аль ч улсын иргэнд нээлттэй бөгөөд "Аgeing" буюу “Хөгшрөлт” сэдвээр болж байна. Өгүүллэг нь 2000-аас доош үгтэй ба ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хүлээж авах юм. Уралдааны ялагч 500 фунт стерлинг буюу ойролцоогоор 760 ам.долларын шагнал хүртэж, бүтээлээ “Зохиолчид ба уран бүтээлчид 2016” эмхэтгэл ном, цахим хуудаст нийтлэх боломжтой болно.
Мөн зохиогч “Арвон” институтын утга зохиолын курст яруу найраг, үргэлжилсэн үг, кино зохиол, комеди болон эмгэнэлт гэсэн дөрвөн чиглэлээс сонгон суралцах эрх нээгдэнэ. Уралдаанд түрүүлсэн зохиогч эдгээр сургалтаас сонирхлын дагуу сонгож, долоо хоногийн турш тусгаарласан орчинд суралцан, дадлага туршлага, арга барил хуримтлуулдгаараа онцлогтой.
"Аgeing" буюу “Хөгшрөлт” сэдвээр өгүүллэг бичих олон улсын уралдаан зарлагдлаа | ||
Үзсэн: 1539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.