Шууд Chart

В.Путинээс санаа авч үнэртэн зохион бүтээжээ

2016-01-06 11:03:06

Беларусын үнэртэн бүтээгч Владислав Рекунов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс санаа авч нэгэн үнэртэнг бүтээжээ.  "Leaders Number One" гэсэн нэртэй тус үнэртэй ус өнгөрсөн долоо хоногт Москва хотод худалдаанд гарсан байна. Өөрийн зохион бүтээсэн үнэртний талаар  Владислав Рекунов “Энэ үнэртэн  дулаан, зөөлөн хэрнээ бат бөх, чанга мэдрэмжийг төрүүлэх бүтэцтэй” гэж тайлбарлажээ.

Уг үнэртэй ус хар шилтэй бөгөөд шилэн дээр Путины төрхийг буулгажээ. Үнэртэн Оросын их дэлгүүрүүд болон интернетээр 6500 рубль буюу 95 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

В.Путинээс санаа авч үнэртэн зохион бүтээжээ  
Үзсэн: 2130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй