![](/uploads/201309/news/thumb/3caa7496657c54db090826f550cbfa08_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 22-27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцох юм. Тус чуулганд одоогоор 102 улс төрийн тэргүүний, 49 улс Засгийн газрын тэргүүний, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоо мэдэгдсэн аж.
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэг, энэ сарын 25-нд Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай арга хэмжээ, 26-нд Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, НҮБын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанд оролцож үг хэлнэ.
Мөн Нью-Йорк хотноо ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүнтэй уулзах, Ардчилал хөгжиж байгаа улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг АНУын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран удирдах, Нью Йоркт төвтэй Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах ”Ардчилал ба түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.