Шууд Chart

Их хэмжээний тамхи хураан авчээ

2013-09-23 09:56:34

Тамхины хяналтын тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт  тавих үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны хоёр, гуравдугаар улиралд шалгалт явуулжээ.

Шалгалтад  21 аймаг, нийслэлийн 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдсан байна. Шалгалтаар  тамхийг зөвшөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах зөрчил нийслэлд 20 хувь, аймаг, сумдад 5.4 хувь байгааг тогтоосон байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн “Тирлик” зах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цагаан гэр”, “Бишрэл” гэх мэт дөрвөн дэлгүүр тамхийг тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн “Ундрам”, “Соёмбо”, “Их худагтай” ХХК, иргэн н.Нарантуяа, Б.Оюунцэцэг нарын дэлгүүрийн худалдагч нар тамхи ширхэглэн худалдаалж байжээ. Түүнчлэн нийслэлд гудамжинд ил задгай худалдаа эрхэлж буй иргэд тамхи нууцаар худалдаалж байгааг тогтоосон ажээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Их хэмжээний тамхи хураан авчээ   
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй