
Нэгдүгээр сарын 7-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Амьжиргаа дээшлүүлсэн "Нөлөөт толь"", "Өмчөө өөртөө үлдээх монголчуудын нэгдэл", "Амьдрах "тасалбар"", "Орцонд хаягдсан охиныг ээжтэй нь уулзуулав" зэрэг мэдээллийг онцолсон байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас ""Дүнжингарав"-т төрийн бүх үйлчилгээ төвлөрчээ", "Хүүхдийн мөнгийг ялгаваралгүй олгох уу", "Ерөнхий сайд аа, импортын гурилын квотоо үндэсний үйлдвэрлэгчдэдээ бус гурил дамлагчдад яагаад олгов оо" зэрэг нийтлэлийг уншаарай.
"Үндэсний шуудан" сонинд "Шарли Хебдо"-гийн сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүллээ", "Импотекийн зээл 5 хувийн хүүтэй, 20 хувийн урьдчилгаатайгар эргэж ирэх нь", "М.Энхсайхан: Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон" зэргийг онцолжээ.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "М.Зоригт сайд хувийн ашиг сонирхлын тухай хуулийг зөрчив үү", "З.Энхболд: Орон сууцны зээлийн хүү найман хувиас буух нь тодорхой болсон", "Э.Бөхбат: Жолоочийн зөрчлийн оноог нөхөж тооцохгүй" зэргийг нийтэлсэн байна.
"Засгийн газрын мэдээ" сонинд "Антибиотик хүчгүйдэж эхлэв", "Засгийн газрын зүсээ хувиргасан өр", "С.Дэмбэрэл: Бизнесийн орчинд анхаарах цаг ирсэн", "Монгол шуудан"-гийн IPO маргааш эхэлнэ" зэргийг онцолсон байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.