
Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан, Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон зөрчил гарчээ.
Байлдагчид зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгуулагатай хамтарсан мөрдлөгийн үр дүнд хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан аж.
Тухайн хугацаат цэргийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхин оргох болсныг тогтоохоор ХХЕГ болон хуулийн байгууллагуудын тусгай баг ажиллах байгаа гэж ХХЕГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хилийн манаанаас оргосон хоёр цэргийг саатуулжээ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.