Шууд Chart

Үл хөдлөх хөрөнгийн тооллого үргэлжлэн явагдаж байна

2013-09-23 10:15:41

Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэлсэн юм. 

Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг  2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос  11-р сарын 01 хүртэл  ажлын  30 хоногийн хугацаатай зохион байгуулах юм.
 
Харин 2-р үе шат болох  хяналтын ажлыг “Нийслэлийн төв комисс”  нийслэлийн хэмжээнд 2013 оны 11-р сарын 04-нөөс 15 хүртэл ажлын 10 хоногийн хугацаанд явуулахаар боллоо.
Тооллого явуулах ажлын хэсэг хорооны нутаг дэвсгэр дээр байрлалтай бүх объектуудыг нэгбүрчлэн тоолж, маягтын дагуу  бүртгэж, өгөгдсөн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулахаар удирдамжид заажээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үл хөдлөх хөрөнгийн тооллого үргэлжлэн явагдаж байна   
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй