Шууд Chart

Т.Санчир онооны хүснэгтийг тэргүүлж байна

2016-01-07 14:16:02

Үндэсний Супер лигийн лхагва гарагийн хоёр тоглолт өчигдөр боллоо. Энэ өдрийн эхний тоглолт "Сентоза Ирвэсүүд" болон "Архангай Лидерүүд"-ийн хооронд болсон. 

Хоёр баг эхнээсээ оноог хурдтай түүж, нийт 255 оноог авсан юм. Харин энэ улирлын хамгийн өндөр хувь тоглогчийн оноог ОУХМ Т.Санчир нэг тоглолтод 47 оноо авснаар тэргүүллээ. Дээрх хоёр багийн тоглолт эхнээсээ анхаарал татаж байсан юм. "Ирвэсүүд"-ийн гарааны таваас дөрвөн нь 20-оос дээш оноог авснаар "Лидерүүд"-ийг буулгаж авахад хүрсэн. Тоглолт эцсийн мөчид 136:119 харьцаатай тэдний ялалтаар өндөрлөлөө.  

Мөн багаараа 50 хувьтай довтолж байсан нь "Лидерүүд"-ийн хамгаалалт  сул  байсныг харуулж байна. Э.Дорж-Арилд 29 оноо, самбараас 9 бөмбөг авалт гүйцэтгэхдээ 63 хувьтай довтолсон бол 8 удаа довтолгооны самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй байна. Э.Цэвэлдорж 24 онооо авахдаа 66 хувьтай довтолсон бол С.Эрдэнэдалай 66 хувьтай довтолж 13 оноо, самбараас 11 бөмбөг авалт, Dylan Brewer 22 оноо, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэснээр улирлын 6 дахь хожлоо авч, хүснэгтийн нэгдүгээр байраа хадгаллаа.

Харин "Архангай Лидерүүд"-ийн хувьд хожигдсон шалтгаан хамгаалалт муу байснаас боллоо. Н.Очирбат 37 оноо, самбараас 17 бөмбөг авалт гүйцэтгэсэн нь түүний замналын хамгийн өндөр оноо болон бичигдэж байгаа юм. Тэрээр 37 оноо авахдаа 76 хувьтай довтолсон үзүүлэлттэй байгаа бол Jonathan Blake 30 оноо, самбараас 8 бөмбөг авалт, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн ч баг нь хожигдлоо. Мөн тэдний хожигдсон гол шалтгаан багаараа 25 бөмбөг алдаж эсрэг багтаа боломж олгожээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Т.Санчир онооны хүснэгтийг тэргүүлж байна  
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй