Супер лигийн лхагва гарагын хоёр дахь тоглолт "Альяанс-тех Харцага" болон "Дархан Гарьдууд"-ын дунд боллоо. "Дархан Гарьдууд"-ын хувьд хоёр лигионер тоглогч шинээр авч ирсэн бол "Харцагууд"-ын бүрэлдэхүүнд гэмтлийн улмаас тоглолтод оролцож амжаагүй байсан Ц.Азбаяр эргэн ирсэн юм.
"Альяанс-тех Харцага"-аас Steve Pledger ирсэн цагаасаа хойш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Тэр өнөөдөр бас нэгэн онцгой тоглолтоо үзүүлж, 44 оноо авснаар Супер лигийн хамгийн өндөр онооны хоёрт бичигдэж байна. Мөн Г.Баттөр 21 оноо, 12 оновчтой дамжуулалт, Teeng Akol 18 оноо, 11 самбараас бөмбөг авалт, П.Болортулга 15 оноо, 12 самбараас бөмбөг авалт Э.Дөлгөөн 11 оноо тус тус авснаар өрсөлдөгчөө буулган авлаа.
Харин "Дархан Гарьдууд"-ын хувьд анхны тоглолтдоо оролцсон хоёр лигионер тоглогч тун сайн тоглолтыг үзүүлж Turman 31 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Turner 16 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн юм. Мөн А.Тэмүүжин 17 оноо, О.Ууганбаяр 15 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч хожиход хангалтгүй байлаа.
Тэд багаараа 36 хувьтай довтолсон бөгөөд хамгаалалт төдийлөн сайн байгаагүй. Улмаар "Харцагууд" хожсоноор энэ улиралд таарсан хоёр тоглолтдоо багууд нэг нэг хожил авч тэнцээд байна.
"Харцага"-ууд ээлжит тоглолтдоо илүүрхлээ | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.