Энэ жил улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаарх мэдээллийг цаг уурын байгууллагаас гаргаад байгаа. Цаг үеийн байдалтай холбоотойгоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн өвсийг малчдад тарааж эхлээд байгаа талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
Өнөөдөр улсын хэмжээнд өвөлжилт хэр байгаа талаар бид Шадар сайд Ц.Оюунбаатараас тодрууллаа. Тэрбээр “Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжинө.
Манай орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 15 аймгийн 50 суманд цасан зудтай, 20 аймгийн 120 суманд зудархуу байна. Малчдад улсын нөөцийн өвснөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн гэж Шадар сайд хэлээд цас, зудны хүндрэлийг хохирол багатай даван туулахаар ажиллаж байна” гэсэн юм. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэх болно.
15 аймгийн 50 суманд зудтай байна | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.