Шууд Chart

Ерөнхийлөгчийн хүүхдүүд 20 мянган төгрөг авдаггүй

2016-01-07 15:45:14

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гарагт Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгох талаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзсан. Тэрбээр үүнийхээ дараа “Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн мэдэгдсэн юм.

Зарим иргэд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед амьжиргааны түвшин дээгүүр өрхийн хүүхдүүдэд сар бүрийн 20 мянган төгрөг өгөхгүй байх нь зөв гэж үзэж байгаа бол хүүхдүүдийг ялгаварлах хэрэггүй гэж үзэж буй иргэд ч байгаа.

Харин Ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ хүүхдийн мөнгөний талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Манай улсын 18 хүртэлх насны хүүхдүүдийн 86 хувь нь сар бүр 20 мянган төгрөг авдаг. Үлдсэн 14 хувь нь огт мөнгө авдаггүй. Жишээ нь би өөрийнхөө хоёр хүүхдэд 20 мянган төгрөг авдаггүй. Харин асардаг хүүхдүүдийнхээ мөнгийг авч нэрийн дансанд нь хадгалаад явдаг. Яг ийм байдлаар тухайн иргэд өөрийн хүсэлтээр бүх баримтаа бүрдүүлээд, хүссэн тохиолдолд хүүхдийн мөнгийг олгоно. Хүсээгүй бол өгөхгүй. Энэ зарчмаараа л явах нь зөв. Үүн дээр ямар нэг шалгуур нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа” гэсэн юм.

Үүнээс гадна одоогийн яригдаж байгаа шиг халамжийн ажилтан амьжиргааны түвшинг тодорхойлж хүүхдийн мөнгө олгож эхлэх юм бол нэг сөрөг зүйл гарч болно гэж үзэж байгаа аж. Тодруулбал, халамжийн мэргэжилтэн “танай хүүхдэд мөнгө олгох эсэхийг шийдэх эрх надад байгаа” гэдэг хандлага гаргаж болзошгүй, хэрэв ийм тохиолдол үүсвэл сөрөг үр дагавартай байх болно гэсэн юм.

Дээрх асуудлуудаас үүдэн Ерөнхийлөгч хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хуучин жишгийн дагуу, иргэдийн өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэж өгөх нь зөв гэж үзэж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгчийн хүүхдүүд 20 мянган төгрөг авдаггүй  
Үзсэн: 3839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2016-01-08 12:17
BICHIG TSAAS NEHELGUI HUUCHNAAR NI OLGOOCH ADILHAN HUUHDUUD AVAH NI AVAAD BOLIH NI BOLIG
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-08 11:53
tsalinga bitgi aw.
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-08 11:53
tsalinga bitgi aw.
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-01-08 09:31
амжиргааны түвшин сайтай бизнес, компанийн эздүүд ухамсараараа хүүхдийн 20000-татгалзаж улсын эдийн засаг ядуу буурай хүмүүсдээ сайн санаа гаргамаар юмдаа авдаггүй хүмүүс байж л байгаа
217.170.105.xxx [217.170.105.xxx] 2016-01-08 06:40
teneguud huuhdiin mungu ugch argacaaj baih hoorondoo ene eceg ehiig ni ajil hiij sar bolgon huuheddee 20000 uguh orlogotoi bolgoh ajliin bair beldeech.ali yum bolgon belen mungu uguh gesen yum be.uls oron chini uildverlegch bish hereglegch oron bolj duuslaa.esvel ter gazriin baylagiin licenzee ulsiin medeld avaad ard tumendee sar bolgon taraagaach.tegeed hamtdaa duusya.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-07 22:15
Элбэг 20000 төг-р бөгсөө арчдаг байлгүй дээ
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-01-07 21:39
алтан нүдний шил зүүдэг хүнд манай төрийн 20 багадаж байгаа байх л даа. Хэний ч бай бүх хүүхэд авах ёстой. Ерөнхийлөгч хэт баяжаад хүүхдийн эрхийг зөрчиж байна.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-07 21:23
Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэгдээ,боломжтой айлд хүүхэд нь болоод төрсөн нь тэр хүүхдийн хохь биш биздээ.Жинхэнэ ялгаварлах гэдэг чинь энэ байхдаа,мөнгө их бага байх нь чухал биш энэ мөнгөөр дамжуулж хүн амаа өсгөх бодлого явж байгаа шүү дээ ,яаж ийж байгаад ядаж 10 саяулаа болчихвол ч
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-07 21:07
hwhdwdedee bvgdedni uguuchee irgen bvr hyrimtlaltai bol geed baigaa bizdee yadaj hwhdwd wgeeree bagach gesen hyrimtlal wsgeldee
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-07 20:57
zaaval zaaval bichig barimt byrdwleh hereg yu baina awah ni awaad awhgyi ni bolino biz erunhiilugch shig
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-01-07 18:17
mongoliin baylagiig zarj duusaj baigaa tanii huuhduud 20,0 avaad yahiin be, aab ni terbum terbumaar ni olj baihad
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-01-07 17:33
Танай хуухдууд авч яах вэ дээ.хэдэн саяар нь аав нь олох байлгуй дээ.тэгэж рекламдаад яахав.харин нэн ядуу айлын хуухдуудэд монгоо авахгуй байгаа хумуусийн монгийг хувааж огвол шударга болно
111.127.57.xxx [111.127.57.xxx] 2016-01-07 17:16
Bi huuhdiinhee mungiig avdaggui shd.say humuus shuugij ehleh ued l huuhduuded mungu ugdug bsaniig medsen. Bolomjiin amidraltai humuus sanalaaraa avahgui bhiig demjij bna
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2016-01-07 17:11
Тийм шүү дээ. Бүх хүүхдүүдэд өгөх нь зөв. Хүсвэл Пүүс компаний захиралууд, Их хурлын гишүүд гэх мэт хүмүүс татгалзах х байх л даа
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-01-07 16:34
авах эрхийг нь бүх хүүхдэд нээлттэй орхи авах нь авна биз хуримтлал үүсгэхээс бусад тохиолдолд сардаа багтааж аваагүй л бол буцааж татдаг байх хэрэгтэй элбэгээгийн 2 хүүхдийн мөнгө шиг
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2016-01-07 16:31
huuhed buriin toogoor huselt bichsen tsaas ureh geed bgaa yum uu uursduu l anh huuhed burt ugnu gej songuuliar yariad garch iree bizdee
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-01-07 16:28
ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВ ЯРЬЖ ХЭЛЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-01-07 16:18
Хүүхдийн мөнгөө авьяа гэж заавал хүсэлт бичих юм уу.Цаас үйлдвэрлэдэггүй байж ийм зүйл хийх шаардлага байгаа юм уу.Зүгээр л хуучнаараа явуулаачдээ. Ер нь тэнэгтээд байгаа Сайханбилэг зайлаасай
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2016-01-07 16:10
яг зөв нөгөө авилга гэдэг чинь төрж эхэлнэ шүү дээ
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2016-01-07 16:09
yunch buurunhii yum yaridag bnaa,uguh bol ugnu uguhgui bol uguhgui l geed heleechee uursdiinh ni huselt ch geh shig

Бидэнтэй нэгдээрэй