Төрийн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит хүндийг өргөлтийн энэ оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн Залуучуудын УАШТ-д эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн зургаан жинд хот, хөдөөгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, эрэгтэй 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорно. Харин маргааш эрэгтэй 69, 77, 85, +85, эмэгтэй 69, +69 кг-ын жингийн тэмцээн болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
Одоогоор эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиулсан байна. Мөн энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангажээ. Тэмцээний дүнг эргэн хүргэнэ.
Хүндийг өргөлтийн залуучуудын УАШТ болж байна | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.