Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын жагсаалтаа гаргалаа. ДДЭА-аас баталсан 2016 оны хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангиллын даавар ба бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Мельдони/мельдониум/ гэх эмийн бодис орсон байна.
Энэ нь тамирчдын зүрх судасны системийн өвчлөл болон бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд бүх цаг үед хориотой болохыг заажээ. Тус бодис Милдронат /гриндекс-словак/, Кардионат /стада-нижфарм-ОХУ/, Рипронат /ротафарм-Англи/ гэсэн гурван эмийн найрлаганд орсон байдаг.
"Тамирчид энэ эмийн бодисын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны эмч нарт хандах боломжтой" гэж тус төвийн их эмч Ч.Насанбат мэдэгдлээ.
Тамирчдад хориотой эмийн жагсаалтыг гаргажээ | ||
Үзсэн: 2164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.