Монголын шилдэг жүдочид маргааш Эрдэнэт хотын Хангарьд ордны татамид гарах гэж байна. Өнгөрсөн жил тив дэлхийд улс орныхоо нэрийг цуурайтуулсан олон тамирчин энэ оны анхны УАШТ-дээ оролцохоор болжээ. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн захиргаа, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд клуб хамтран зохион байгуулж байна. Мөн тэмцээнийг МҮОНТ эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Энэ онд Орхон аймгийн 40 жилийн ой, Монголын жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын 1996 оны Атлантагийн олимпын наадмаас жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсний 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой. Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг-д, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, +70 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм.
Жүдочид маргааш "Хангарьд" ордонд чуулна | ||
Үзсэн: 1570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.