Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-01-08 09:55:01

Нэгдүгээр сарын 8-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Б.Насанжаргал: Төлбөрөө интернэтээр төлбөл баримтаа и-мэйлээр авна", "Зэвсэглэсэн хилчид 30 мянган төгрөг, машин шаарджээ", "Гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэлх хүн л олгоно", "Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг болиулна" зэргийг онцолсон байна.

"Өдрийн сонин"-ы энэ өдрийн дугаараас "Ц.Элбэгдорж: Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай бол сонгуулиас жилийн дараа хийх ёстой гэж боддог" "Д.Лүнжээжанцан: Төрийн тархи зөв ажиллах ёстой", "НӨАТ-ын урамшуулалтай холбоотой үнээ нэмэх үндэслэл байхгүй" зэргийг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сонинд "Б.Түвдэнням: Хотын дарга би гутлаа "Best shoes"-ээс авна гэсэн", "Адууны шир экспортлох зөвшөөрөл дагасан үнэн, худал", "Картаараа ажлаа хийлгэдэг гишүүд" зэргийг онцлон нийтэлсэн байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Б.Цогтгэрэл: "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ц.Даваацэрэнг ажлаас халах нөхцөл бүрдсэн", "Ц.Оюунбаатар: Урьдчилан сэргийлэх ажил нь гамшгийн эрсдлийг бууруулах гол суурь нь байх болно", "Оргосон цэргүүд машин өгөхийг шаарджээ", "Баатар цолыг таван жил тутамд нэг хүнд олгоно" зэргийг уншаарай.

"Засгийн газрын мэдээ" сонинд "Мөнгөний бодлогын хүү буурна", "Хушин ой хумигдсаар байна", "Уран зурагтай өдрүүд", "Золгүй ослын хар сүүдэр" зэргийг нийтэлсэн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй