Шууд Chart

АНУ Өмнөд Солонгост цэргийн оролцоогоо нэмэгдүүлж магадгүй

2016-01-08 11:30:49

Вашингтон Өмнөд Солонгос дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж магадгүй байна. Солонгосын хойгт америкийн цэргийн хүчин болон стратегийн зориулалттай хэрэгслүүдийг байрлуулах асуудлаар Сөүл, Вашингтон хоёр хэлэлцээ хийж байгаа талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Гэхдээ тэр төлөөлөгч чухам ямар стратегийн хүчний талаар яригдаж байгааг тодотгоогүй байна. Үүний өмнө буюу лхагва гарагт Умард Солонгос түүхэндээ анх удаа устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тухайгаа зарласан юм. Орос, АНУ зэрэг олон улс орон Пхеньяны энэ мэдэгдэлд эргэлзэнгүй хандаж байгаа боловч Умардтай хөрш зэргэлдээ Өмнөд Солонгос, Япон улсууд энэ мэдээллийг тун эмзэг хүлээн авч байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Хан Мин Гу өчигдөр парламентын депутатуудад мэдээлэл хийх үедээ, Умард Солонгосын чигт байрлуулсан чанга яригчуудаар суртал ухуулгын мэдээлэл дамжуулах ажлыг сэргээж магадгүй гэдгийг мэдэгдсэн байна. Хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүсийн дагуу Өмнөдийн талаас чанга яригчаар мэдээлэл цацдагаас болж өнгөрсөн онд хоёр улсын дундах хил дээр түгшүүртэй байдал хурцдаж, улмаар хоёр талын зөвшилцлийн дагуу уг нэвтрүүлгийг зогсоосон юм.

Нийтэлсэн: Л.Пүрэвдолгор

АНУ Өмнөд Солонгост цэргийн оролцоогоо нэмэгдүүлж магадгүй  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй