![](/uploads/201601/news/thumb/8dae13e048ae46bd78f6b471b60ba753_x3.jpg)
Христийн шашны Юлийн он тооллыг баримталдаг сүм хийдүүд өнөөдөр Христийн мэндэлсэн өдрийн баяраа тэмдэглэж байна. Энэ өдөр оросын үнэн алдартны шашинтнуудаас гадна Иерусалим, Польш, Гүрж, Сербийн үнэн алдартны шашинд сүсэглэгчид, мөн афоны сүм хийдүүд баяраа тэмдэглэдэг уламжлалтай.
Бас Египетийн коптууд, дорнын ёсыг баримтлагч католикууд болон Юлийн он тооллоор аж төрдөг протестан шашинтнууд өнөөдөр Христийн мэндэлсэн өдрийг ёслон тэмдэглэдэг байна. Манай хойд хөрш ОХУ бол үнэн алдартны шашны томоохон төвд тооцогддог. Урьд шөнөөс эхлэн хурж байгаа бурхны ном айлтгалуудыг сонсохоор зөвхөн Москва хотод 350 мянгаад хүн сүм хийдүүдэд цуглаад байгаа юм байна.
Түүний дотор ерөнхийлөгч Владимир Путин өөрийн эцэг эхийг адисласан Тверь мужийн Тургиново сууринд байдаг Гэгээн Дарь Эхийн Покровын сүмд баярын ёслолуудыг гүйцэтгэжээ.
Үнэн алдартны шашинтнууд зул сарын баяраа тэмдэглэж байна | ||
Үзсэн: 2025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.