![](/uploads/201309/news/thumb/91523bfa8694eadd52ce5e5b72e327b2_x3.jpg)
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн 7-р хорооны нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байгууллагын burtgel.gov.mn цахим хуудастаа байршуулж, иргэдийг санал өгөх боломжоор хангалаа.
Иймээс тус дүүргийн 7 дугаар хорооны иргэд burtgel.gov.mn цахим хуудсаар орж “Баянзүрх дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” гэсэн цонхоор нэвтэрч регистрийн дугаараа оруулан зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцаж, бүртгэгдсэн эсэхээ шалгах юм.
ИТХ-ын нөхөн сонгууль явуулна | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.