Шууд Chart

Санхүүгийн зах зээлийн хөгжлийн асуудлаар чуулна

2016-01-08 16:26:00

Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум”-ыг энэ сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.   Тус Хорооноос Дэлхийн банкны тусламжтайгаар Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.   Энэхүү хөтөлбөр нь Санхүүгийн зах зээлийг урт хугацаанд цогц байдлаар хөгжүүлэх чиглэлээр анх удаа гарч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Чуулга уулзалтын хэлэлцэх асуудлын хүрээнд санхүүгийн бүхий л салбарыг хамруулж, тэдгээрийн хоорондын харилцан уялдаа, шударга өрсөлдөөнийг дэмжих, олон нийтийн зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэх, нийт салбарын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уг форумд банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын зохицуулагчид, бодлого боловсруулагчид, зах зээлд оролцогчид, судлаачдаас гадна гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөл болох 600 гаруй оролцогчдыг хамруулахаар төлөвлөад байна. .

Санхүүгийн зах зээлийн хөгжлийн урт хугацааны стратеги, хөрөнгө оруулалтын шинэ орчин, санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба ядуурлыг бууруулах арга зам, банк, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель, компанийн засаглал, аудит, тайлагнал, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эрх зүйн орчинд учирч буй тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход уг чуулга уулзалт өндөр ач холбогдол өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Нийтэлсэн: Web admin

Санхүүгийн зах зээлийн хөгжлийн асуудлаар чуулна  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй