10.00 цагт: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг илтгэлийг шалгаруулах, сэдэмж бичгийн уралдааны дүнг танилцуулах, шилдэг эрдэмтэнг шалгаруулж шагнах зэрэг арга хэмжээ болно.
10.00 цагт: "Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт" уулзалт, зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд болно. Утас: 99979799
11.00 цагт: Монголын сайхан бичигтэн улсын уралдааны ялагч тодруулах арга хэмжээ Уран зургийн галерейд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.
11.00 цагт: МҮОНРТ-ийн мэдээллийн төрөлжсөн суваг болох MNB "Монголын мэдээ" сувгийн албан ёсны нээлт МҮОНРТ-ийн байранд болно. Утас: 88838885
11.00 цагт: Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагад амьдардаг 70 гаруй иргэн Чингисийн талбайд НЗДТГ-аас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус төвд Нийслэлээс хүлээлгэн өгсөн иргэдийн олгогдоогүй үлдсэн хоол хүнс, түлээ нүүрсний зардлыг, 12.00 цагт БСШУЯ-ны үүдэнд БСШУЯ-наас Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийн хөлсөө нэхэмжлэх жагсаалыг зохион байгуулна.
11.00 цагт: Соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчдэд зориулсан сургалтын нээлт Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 401 тоотод болно. Утас: 95469964
11.40 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа болно.
12.00 цагт: “Hero entertainment”-ийн захирал Л.Баатар "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Хурлын үеэр тус студийн архивын дүрс бичлэгүүд алдагдсан талаар мэдээлэл өгнө.
13.00 цагт: Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр татвар, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон нийтэд хүрч байгаа мэдээ, мэдээлэлд мэргэжил арга зүйн талаас дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан сургалт ТЕГ-ын байрны 7 давхарт зохион байгуулна. Энэ үеэр бөгөөд сургалтаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хууль, НӨАТ-ын хууль, НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилттэй холбогдон гарч байгаа бусад асуудлын талаар ГТЕГ-ын дарга С.Пүрэв, ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТТҮГ-ын дарга С.Орхон, НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нар харилцан ярилцана. Утас: 311143, 99990303
18:00 цагт: Австри улсаас ирсэн снөүбоардын мэргэжлийн дасгалжуулагч Тобиас Рудер снөүбоард анхлан суралцагчид болон дунд шатны гулгагчдад зориулан онолын сургалт зохион байгуулна. Сургалт Үндэсний олимпийн хорооны 4-р давхарт хурлын танхимд эхэлнэ. Утас : 99080693
ӨНӨӨДӨР: "Монголын мэдээ" сувгийн албан ёсны нээлт болно | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.