Улсын гарьд Б.Гончигдамба саяхан "Даян" нэртэй чөлөөт бөхийн дэвжээ нээж, бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулах болсон. Гончиг гарьдын хувьд бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, амжилттай яваа юм.
Байгуулагдаад удаагүй тус клубаас аймгийн арслан Б.Чимэдвандан, аймгийн заан Т.Бэгзсүрэн, аймгийн харцага П.Өсөхбаатар нар Монгол Улсын гарьд Б.Гончигдамбын удирдлага дор зодоглож, П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртсэнээр шинэ дэвжээнийхээ амжилтын гарааг эхлүүлсэн байна.
Мөн энэ дэвжээнээс улсын начин Б.Одхүүгийн 16 настай хүү О.Цэцэнцэнгэл Эрдэнэт хотноо болсон Жүдо бөхийн УАШТ-нд анхны хүрэл медалиа хүртжээ.
"Даян" дэвжээнээс П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.