Шууд Chart

ӨНӨӨДӨР: Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийнэ

2016-01-12 08:02:26

09.00 цагт: Сургуулийн эмч нарын сургалт “Багшийн хөгжлийн ордон”-нд болно. Утас: 99058414


10.00 цагт: Макаогийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч доктор професор Алберт Чан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн "Нийгмийн сэтгэл зүйн менежмент" сэдвээр лекц уншина. Утас: 99026671


11.00 цагт: Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны Танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж  байгаа талаар мэдээлэл хийнэ. Арга хэмжээ НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 99666553, 99160854


11.30 цагт: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Шилэн дансны хуулийг биелүүлэхийг шаардсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Улс төрийн намуудад Үндсэн хуулийн талаар анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


16.00 цагт: “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр орон сууцны 8 хувийн зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Утас: 98066116

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй