
Өтгөн сагсгар, зөөлөн өд сөдтэй учир Силки /Silkie, Silky/ хэмээн нэрлэгддэг нэгэн зүйл тахиа байдаг. Силки тахианы арьс, яс нь хүртэл хар өнгөтэй. Түүгээр ч зогсохгүй мах нь орог саарал өнгөтэйгээс гадна дотор эрхтнүүд нь бүгд хар өнгөтэй аж.
Хятад эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа хар тахианы махыг идэж, шөл уудаг байна. Энэ нь энергийг өсгөдөг, ялангуяа цус, уушги, ходоодонд эерэг сайн нөлөөтэй гэдэг. Силки тахианы махыг шарах нь ховор байдаг ба Хятадууд хүн орхоодой, хатаасан улаан чавга зэргээр амталсан шөл хийж хүнсэндээ хэрэглэдэг байна.
Хар тахиа | ||
Үзсэн: 4845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.