Шууд Chart

Хөгжилтэй орны иргэд ч хувцаслалтаар ялгаварлан гадуурхдаг

2016-01-12 09:10:38

“Стокольм Панда” гэх фэйсбүүк хаягтай Швед залуу сонирхолтой бичлэг хийж, youtube-д байршуулдгаараа алдартай болсон нэгэн. Тэрбээр энэ удаад автобусны жолоочид хүмүүст хэр ялгавартай ханддаг вэ гэдгийг судлахаар нэгэн сонирхолтой бичлэг хийсэн байна. Үүний тулд тэрбээр эхний ээлжинд цэвэрхэн хувцаслаж, автобусанд орохдоо “Хэтэвчээ орхичихсон байна. Зорчиж болох уу” гэх хүсэлтийг жолоочид тавина.

Түүний хүсэлтийг бүх жолооч уриалгахан дэмжих аж. Харин дараагийн удаад Швед залуу гудамжны нэгэн болж дүрээ хувирган, яг өмнөх шалтгааныг хэлэн автобусанд зорчих гэсэн боловч нэг ч хүн түүнийг зорчуулсангүй.
Монгол хадмал орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хөгжилтэй орны иргэд ч хувцаслалтаар ялгаварлан гадуурхдаг  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй