Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-24-нд МХБХ-нд болсон. Сургагч багшаар Австрали улсын иргэн Жонн Стивен Найт Монголын Хөлбөмбөгийн Холбоонд хүрэлцэн ирж, удирдан явуулсан бөгөөд онол болон пратикийн хичээлүүд орсон юм. Тус сургалтад нийт 17 хүн оролцсоноос хоёр эмэгтэй, 15 эрэгтэй дасгалжуулагч хамрагдсан байна.
Амжилттай оролцсон нийт дасгалжуулагчийн сертификатыг өнөөдөр МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан гардуулж, спортын салбарт өндөр амжилтыг гарган, Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон дасгалжуулагч болохыг ерөөлөө.
Футзалын дасгалжуулагчид батламжаа гардлаа | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.