![](/uploads/201601/news/thumb/740b32dd147e40232221029fda032797_x3.jpg)
БНХАУ цэрэг армийн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт хийсээр байна. Энэ нь Хятадын дарга Си Зиньпиний зэвсэгт хүчний удирдлагыг өөртөө бүрэн төвлөрүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг нь гэж үзэх болсон. Өнгөрсөн сарын 31-ний өдөр Хятадын армид цөмийн цэнэгт хошуутай пуужин хөөргөх пуужингийн анги, цахим гэмт хэрэгтэй тэмцэх стратегийн дэмжих хүчин гэсэн хоёр тусдаа нэгж байгуулсан байна.
Мөн штаб, улс төр, зэвсгийн асуудал хариуцсан цэргийн дөрвөн нэгжийг татан буулгаж, тэдний оронд шинээр 15 агентлагтай болов. Ерөнхий штабын төв байрыг хуурай замын, тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн ажиллагааг нэг дор командлах хамтарсан шинэ хэлтэс болгон өөрчилсөн байна. Мөн цэргийн үйл ажиллагааны үүргийг тэлэх зорилгоор Коммунист намын цэргийн төв хороонд ерөнхий хэлтэс байгуулжээ.
Өмнөх системийн дагуу тус бүрдээ хүчтэй нөлөөтэй дөрвөн төв хэлтэс явцуу бүлэглэл болох хандлагатай байсан гэж ажиглагчид үздэг юм байна. Хятадын төв телевиз Си Зиньпиний Намын цэргийн төв хорооны эрх үүргийг хамгаалах, дагаж мөрдөхийг шинээр зохион байгуулсан нэгж, хэлтсийн удирдлагуудад заавар чиглэл өгч байгаа байдлыг харуулж байна. Тус улсын зарим иргэн Си Зиньпиний тэргүүлдэг намын төв хороо армийн хяналтыг чангатгах зорилгоор энэ салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийж байна хэмээн үзэж байгаа юм.
БНХАУ армийн бүтцээ өөрчлөн, шинэчилж байна | ||
Үзсэн: 2765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.