МҮОНТ-ийн найруулагч Г.Энхтөрийн 1999 онд ерөнхий найруулагчаар нь ажилласан "Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийх ажил, зохиолын шатандаа явж байна. Монголын хамгийн анхны аймшгийн киноны төрөлд багтах энэхүү бүтээлийн хоёрдугаар ангийн зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж байгаа юм.
Тэрбээр "Ядуугийн зовлон" кинонд зохиолч, продюсерээр ажиллаж байсан ба энэ удаад "Хүдэр эргэж ирсэн нь..." буюу "Ядуугийн зовлон-2" нэрээр зохиолоо бичиж байна. Тун удахгүй киноны баг зураг авалтын ажилдаа орох юм.
Тус кинонд Монголын нийгмийн нэгэн үеийн хатуу хөтүү амьдрал, хүн чанар, шунал ихэдвэл шулам болдгийн сургамжийг аймшгийн хэлбэрээр харуулсан байдаг.
"Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийнэ | ||
Үзсэн: 3579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.