![](/uploads/201601/news/thumb/b55d8ddfa1f5c0ef29919fe3cbb7fc3c_x3.jpg)
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт цөмийн дөрөв дэх удаагийн туршилтыг хийсэн багийнхныг шагнасан тухай өнөөдөр тус улсын төв телевиз мэдээллээ. Төв хэвлэлийнх нь уламжилж байгаагаар мягмар гарагт Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны хуралдааны танхимд энэхүү шагналыг гардуулах ёслол болжээ.
Шагнал гардуулахын өмнө залуу удирдагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгийг турших үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан багийнханд баяр хүргэж, энэхүү туршилт Умард Солонгосын цөмийн салбарын хөгжил өндөр түвшинд гарсныг дэлхий нийтэд харуулаад зогсохгүй, АНУ болон түүний холбоотнуудад анхааруулга болсон гэдгийг цохож хэлсэн байна. Залуу удирдагч шагналыг туршилт хийсэн багийнханд өөрийн биеэр гардуулж, тэдэнтэй гар барьжээ.
Ким Чен Ун устөрөгчийн бөмбөг туршсан багийнхныг шагнажээ | ||
Үзсэн: 1812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.