УИХ-ын хууль зүйн байнгын хороо хуралдаж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг үргэлжлүүлэх зорилготой уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн барьсан.
Өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул ийнхүү байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төслийн дагуу зээлдэгч нь орон сууцаа худалдах, шилжүүлэх бол барьцаалагчийн зөвшөөрөл авахаар, харин түрээслүүлэх, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаа.
Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлэцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тогтоолын төслийг байнгын хороо дэмжив | ||
Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.