Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад нэгдүгээр сарын 13-нд амжилттай авирч гарчээ.
МУГТ Б.Гангаамаа далайн түвшнээс дээш 6962 метрийн өндөрт орших Аконкагуад Польшийн мөсөн голын замаар авирч гарахаар төлөвлөж байсан ч цаг агаарын байдал хүнд байсан тул замаа сольж энгийн замаар авирч гарсан байна.
Харин түүний хамтрагч Хонгконгийн уулын гүйлтийн тамирчин бүсгүй 5000 метр орчмоос буцжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Эх сурвалж:Mongolian National Mountaineering Federation
Б.Гангаамаа Аконкагуа оргилд гарчээ | ||
Үзсэн: 1978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.