Шууд Chart

"Евгений Онегин" дуурийг ирэх амралтын өдрүүдэд тоглоно

2016-01-15 13:58:36

Оросын нийгмийн толь хэмээгч алдарт А.С.Пушкины найраглал, П.И.Чайковский хөгжим "Евгений Онегин" дуурийг 2016 оны нэгдүгээр сарын 16, 17 буюу ирэх амралтын өдрүүдэд тоглох гэж байна.

Дуурийн удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар Р.И.Тихомиров, Б.Цэрэндаваа, ерөнхий зураачаар И.В.Себастьянов нарын уран бүтээлчид ажиллах юм байна.  

Дүрүүд:


Ларина /газрын эзэн авхай/ (меццо-сопрано) - А.Долгор АЖ
Татъяна /түүний охин/ (сопрано) - Б.Энхнаран 
Ольга /түүний охин/ (меццо-сопрано) - М.Дариймаа СТА 
Онегин (баритон) - Э.Анхбаяр СТА 
Ленский (тенор) - Г.Шижирболд СТА 
Асрагч эх (меццо-сопрано) - Р.Доржхорол СТА 
Гремин /ван/ (бас) - Ж.Бямбажав 
Трике /франц/ (тенор) -Г.Энхболд 
Сумангийн дарга (бас) -Э.Бумхүү СТА 
Зарецкий (бас) -С.Бат-Эрдэнэ 
Гельо -Э.Амарсайн 
Найрал дууны гоцлооч -Д.Эрдэнэ-Очир 
Испани элчин -Б.Мөнхтөр 

Тус дуурь нь гурван бүлэг, долоон үзэгдэлтэй. Анх хүн төрөлхтөн 1879 онд энэхүү дуурьтай танилцаж байжээ. Харин манайд өмнө нь 1963 онд тоглогдож байсан түүхтэй. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Евгений Онегин" дуурийг ирэх амралтын өдрүүдэд тоглоно   
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй