Шууд Chart

Намрын ажилд явсан оюутнууд өдрийн 20 мянган төгрөгийн цалин авна

2013-09-25 10:04:00

ҮХААЯ, Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-Залуус” төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төслийг хэрэгжүүлэх ажилд их, дээд сургуулийн оюутнууд болон ажилгүй иргэд нэгдэн орж, намрын ургац хураах ажилд идэвхийлэн оролцож байгаа.

Тодруулбал, “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ургацын талбайд ажиллаж байна. Намрын ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрийн цалин авах ажээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Намрын ажилд явсан оюутнууд өдрийн 20 мянган төгрөгийн цалин авна  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй