Шууд Chart

“Морин хуур” наадам маргааш эхэлнэ  

2016-01-15 16:08:50

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ хамтан зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур” наадам маргааш эхлэх гэж байна. Хөгжмийн зохиолч, ая зохиогчдын өмнө нээлттэй уг наадамд бүтээлээ сонсгох, дуугаа сойж, өрсөлдүүлэх уран бүтээлчид өнөө орой 18:00 цаг хүртэл МХЗХ-нд хандаж бүртгүүлсэн байх шаардлагатай. 

Наадмын хүрээнд болох шилдэг дууны уралдааны эхний шатны сонсгол “Улаанбаатар” чуулгын концертын танхимд 16, 17-нд, харин II шат буюу "Гала" тоглолт 28-нд СТӨ-нд болох юм. "Морин хуур" наадам нэгдүгээр сарын 28-нд өндөрлөнө. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Морин хуур” наадам маргааш эхэлнэ    
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй