Багийн хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар өнгөрсөн сарын шилдэг тоглогчоор төвийн хамгаалагч Деян Ловрен шалгарсан тухай Ливерпүүлийн албан ёсны сайтад мэдээлжээ. 12 дугаар сард тэд багаараа зургаан тоглолт хийж, гурван ялалт, нэг тэнцээ авсан бөгөөд Ловрений хамгаалалт энэ амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлжээ.
26 настай Серб эр ивээн тэтгэгчийн шагналыг гардаж авсны дараа “Миний төлөө саналаа өгсөн хүн бүхэнд баярлалаа. Энэ бол нэр төрийн хэрэг. Сүүлийн саруудад би их хөдөлмөрлөсөн. Түүнийхээ үр шимийг хүртсэндээ баяртай байна. Гэхдээ багийн амжилт бол хамгийн чухал үзүүлэлт. Одоогийн сайн форм маань Юрген Клопп миний өөртөө итгэх итгэлийг сэргээж өгсөнтэй холбоотой гэж бодож байна” гэж ярьжээ.
"Ливерпүүл"-ийн шилдэг тоглогчоор Деян Ловрен шалгарлаа | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.