"Арсенал"-ын хагас хамгаалагч Месют Озил 2015 оны Германы шигшээ багийн шилдэг тоглогчоор тодорсон байна. Түүний төлөө 51.000 хүн санал өгсөн нь нийт саналын 45.9 хувь байсан бол Байерн Мюнхены Томаш Миллер 15.9 хувийн саналтай хоёрдугаарт бичигджээ.
Озил 2015 онд "Арсенал"-ын төлөө гайхалтай формтой байснаас гадна Германы шигшээг Европын аваргын тэмцээнд ороход голлох үүргийг гүйцэтгэсэн юм. "Кёолн" клубын Жонас Хэктор 13.6 хувийн саналаар гуравдугаарт бичигдсэн бөгөөд энэхүү шагналд нийт 13 тоглогч өрсөлдсөн байна.
М.Озил Арсеналын шилдэг тоглогч боллоо | ||
Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.