Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ямааг бие даасан үүлдэр болгосноо албан ёсоор зарлалаа. Урьд нь Баяндэлгэрийн улаан ямаа хэмээх нэршил ямааны омог хэлбэрээр явж байсан бол ХХАА-н сайдын зөвлөлийн хурлаар үүлдэр болсныг баталжээ. Үүлдэр болсноор монгол ямаа тэр дундаа, Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ямааны гол түүхий эд ноолуур дэлхийн зах зээлд албан ёсоор нэрлэгдэх боломжтой болж байгаа юм.
Бидний сайн мэдэх хар тарлан, сементал, алатау болон бусад үүлдрийн малыг дэлхий нийтээр андахгүй. Тэгвэл эдгээр үүлдрийн агуулгыг Баяндэлгэрийн улаан ямаа ийн баяжуулж байна.
Дээр үед Ванчин хэмээх баян хүн олон улаан ямаатай байсныг нутгийн малчдад тараан маллуулснаар Баяндэлгэрийн улаан ямаа өсөн үржих эх суурь тавигджээ. Сонирхуулахад, Баяндэлгэрийн улаан ямаа нь үзмэн хүрэн болон улаан зүстэй байдаг.
Баяндэлгэрийн улаан ямааг бие даасан үүлдэр болголоо | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.