Шууд Chart

Ургийн хумс эхийнхээ аминд хүрэх шахжээ

2013-09-25 09:21:57

Австралид төрөх хугацаанаасаа 5 долоо хоногийн өмнө мэндэлсэн  Амели, Ава хэмээх охид хүчилтөрөгчийн сэхээн амьдруулах эмчилгээний үр дүнд эсэн мэнд үлдсэн байна. Амьд явах азтай хүмүүсийн тоо зөвхөн ихрүүдээр хязгаарлагдсангүй.

Минутын зайтай төрсөн ихрүүдийг эх барьж авсны дараа эмч нар охидын ээж Анжела Готтом цус алдаж байгааг мэджээ. 32 настай Анжелаг  амаржих үед цусанд нь ихрүүдийн нэгнийх нь үс, хумс орсноос золтой л амиа алдаагүй байна.

Энэ нь 80 мянган төрөлтөд ганц тохиолддог маш ховор тохиолдол аж. Анжела 12 цагийн турш комын байдалд байсан ба 3,900 гр цус алдаж, 22 удаа цус сэлбүүлсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ургийн хумс эхийнхээ аминд хүрэх шахжээ  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй