Шууд Chart

С.Ганбаатар ХҮН-ыг удирдана

2016-01-18 11:15:58

Өчигдөр эхэлсэн Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өнөөдөр үргэлжилж байна. 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 340 гаруй төлөөлөгч оролцож буй тус их хурлаар гаргасан чухал шийдвэрүүдийн нэг нь намын даргаар С.Ганбаатарыг сонгосон явдал байлаа.

Өнгөрөгч 12 дугаар сард “Үнэний дуу хоолой байж би зүтгэсэн. Одоо хүмүүсийн төлөө олон, олон сайн үр дүн гаргана. Энэ МАНАН-ын элит, хамаагүй завхарлуудыг таслан зогсоож, хазаарлах цаг нь болсон. Тусгаар тогтнолоо хамгаалж баталгаажуулахын тулд ХҮН-ыг сонгосон” хэмээн мэдэгдэж байсан түүнийг намын даргаар сонгохыг гишүүдийн 98 хувь нь дэмжсэн байна.

Намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан С.Боргил дэд даргаар сонгогджээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ганбаатар ХҮН-ыг удирдана  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-01-18 15:13
хуучин намуудтай эвсэн нэгдвэл хамтдаа унана шүү дээ. Нөхрөө зөв сонгоорой.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-01-18 11:39
Ганбаатараа худлаа л бүү яриарай. Тууштай тэмцвэл та нарыг дэмжинэ. Хүчтэй болох зорилгоор МАХН тай эвсвэл сонгуульд амжилт олох боломж бий.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-18 11:24
монгол 350 ширхэг нам байна гэсэн үнэн үү?
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-18 11:23
бас юун нам бэ?

Бидэнтэй нэгдээрэй