Японы мэргэжлийн сүмогийн энэ оны анхны башё талдаа орж, өчигдөр тэргүүлэгч бөхчүүд 50 хувийн амжилтаа хийлээ. Хацү башёгийн найм дахь өдөр тэмцээнийг тэргүүлэгч 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал секиваки Ёшиказиг давсанаар нэг ч унаагүй үргэлжлүүлж байна. Ингэснээр тэр 40 башё нэг ч унаагүйгээр найм давж байгаа юм.
Харин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж комзсүби Икойтой барилдаж долоо дахь даваагаа авсан бол 71 дахь ёкозүна Какүрю М.Ананд нутгийн бөх Ичиножу А.Ичинноровтой барилдаж башёгийн зургаа дахь даваагаа авлаа.
Энэ башёг Хакүхо, озеки Котошогекү нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Өнөөдөр Хакүхо секиваки Точиозантай, Харүмафүжи Котоюкитэй, Какүрю озеки Гоэйдотой тус тус барилдана.
Хакүхо нэг ч унаагүй найм давсан үзүүлэлтээрээ тэргүүллээ | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.