Шууд Chart

Ялаа шиг жижигхэн мэлхий олджээ

2013-09-25 09:46:22

Дэлхийн хамгийн жижигхэн сээр нуруутан олдоод удаагүй байна. Дунджаар 7,7 мм урттай мэлхийг судлаачид Шинэ Гвинейн өмнөд Папуагийн ширэнгэн ойгоос олсон аж. Тэрхүү мэлхийг барихдаа хэсэг навчсыг тусгай саванд хийн, дараа нь навчсаа самнаж байж олж авсан байна.

Хамгийн сонирхолтой нь уг мэлхийг барихаасаа илүү зургийг нь авах нэлээд хэцүү байсан аж. Мэлхий нь өөрийн биеийн уртаасаа 30 дахин хол зайд харайдаг болохоор камераа авах хооронд  үсэрч харайж, алга болчихоод байсан гэнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ялаа шиг жижигхэн мэлхий олджээ   
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй