Шууд Chart

Хүүхдүүд хайкү шүлгээр өрсөлдөнө

2016-01-18 14:31:29

Японы яруу найргийн цөм буюу хайкү шүлгийн төрлөөр Монгол Улсад хоёр дахь удаагаа “Хүүхдийн хайкү шүлгийн уралдаан” зарлалаа. Энэ уралдаан нь дэлхийд 14 удаа болсон ба Япон улсын JAL сан олон улсад санаачилж, зохион байгуулдаг байна.

Тэгвэл тус санг төлөөлж “Наран” дунд сургууль Монголын бага, дунд ангийн сурагчдын дунд уралдаан зарлаад байгаа юм. Хайкү шүлгийн анхны уралдаанд Увс аймгийн дөрөвдүгээр ангийн сурагч

“Эзгүй талд
ингэ буйлах нь-
эхийн сэтгэл... ”
хэмээх хайкү ирүүлж, мэргэжлийнхний анхаарлыг татсан байдаг. Мөн уралдаанд бүтээлээ илгээж буй сурагчид өөрсдийн уран зургийг сойх боломжтой.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хүүхдүүд хайкү шүлгээр өрсөлдөнө   
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2016-01-18 15:31
Хайкү шүлэг гэдэг нь одоо юу гэсэн үг юм болоо

Бидэнтэй нэгдээрэй