Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр спортын төв ордонд боллоо. Дөрөв дараалан хожил аваад байсан Төв аймгийн "Төв Ургац" баг энэ өдөр Баянзүрх "Их Өргөө Аравтууд" багтай тоглосон. Аравтуудын хувьд одоогоор легионер тоглогчгүй байгаа лигийн ганц баг болон үлдээд байна.
Д.Мөнхтүвшин, С.Өрнүүнбилэг тэргүүтэй "Аравтууд" тоглолтыг эхлэлийг сайн тавьж, эхний хагаст 47:39 харьцаатай илүүрхсэн. Гэхдээ тоглолтын явцад тэдний легионер тоглогчгүй сул тал илэрч, оноогоо бариулсан. "Төв Ургац" багийн холбон тоглогч Chris Jones гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж, 28 оноо, 8 самбар, 6 бөмбөг таслалт хийж, багаа хожил авахад том тус хүргэсэн.
Улмаар 93:88 харьцаатай Төв аймгийн "Төв Ургац" баг хожиж, улирлын зургаа дахь хожлоо авлаа. Ингэснээр "Төв Ургац" баг лигийн дэд тэргүүлэгч баг хэвээр үлдлээ. Харин "Аравтууд"-ын хувьд туршлагатай тоглогч Ш.Сэдбазар 21 оноо, 7 самбар авч тун сайн тоглосон ч баг нь хожигдлоо. "Аравтууд" ийнхүү улирлын 6 дахь хожигдлоо хүртээд байна.
"Төв ургац" ээлжит хожлоо авлаа | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.