Шууд Chart

"Сентоза Ирвэсүүд" тэргүүллээ хадгалав

2016-01-18 15:54:48

"Баянгол Сентоза Ирвэсүүд", "СБЛ Хасын Хүлэгүүд" гэсэн лигийн шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн хоёр баг энэ өдөр учраа таарлаа. "Ирвэсүүд" энэ улиралд лигийг тэргүүлж байгаа бол "Хүлэгүүд" энэ өдөр хоёр дахь легионер болох холбон тоглогчийн байрлалд тоглодог Tyrell Corbin-г багтаа нэгтгэсэн байлаа. Мөн шигшээ багийн тоглогч М.Отгонмөнх эргэн ирж, "Хүлэгүүд"-ийн гараанд гарсан.

Тоглолт эхнээсээ довтолгоонд суурилсан, гайхалтай уур амьсгалын доор өрнөсөн. "Хүлэгүүд"-ээс энэ өдөр таван тоглогч 10-аас дээш оноо авсан бол "Ирвэсүүд"-ээс зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан. Тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн. "Хүлэгүүд"-ээс багийн ахлагч Б.Билгүүн 32 оноо, 13 самбар авч, шилдэг тоглолтоо гаргасан бол М.Отгонмөнх энэ улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлж, 29 оноо, 13 самбар, А.Энхтүвшин 12 оноо, 17 самбар авсан. Мөн шинэхэн легионер Corbin 17 оноо авч тус хүргэсэн.

Харин "Сентоза Ирвэсүүд"-ийн лидер Т.Санчир энэ өдөр алдааны асуудалд орж, тоглолтын гуравдугаар үеийг бүтэн тоглоогүй. Гэсэн ч тэдэнд Dylan Brewer байлаа. Тэрээр 30 оноо, 8 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Т.Санчир 24 оноо авсан. Мөн Э.Дорж-Арилд 18 оноо, 11 самбар, С.Эрдэнэдалай 15 оноо, 17 самбар, Э.Цэвэлдорж, 13 оноо, Б.Билэгт 11 оноо, есөн самбар авсан.

Улмаар нэмэлт цаг сунгасан, ширүүн өрсөлдөөний эцэст "Баянгол Сентоза Ирвэсүүд" баг 115:105 харьцаатай "Хүлэгүүд"-ийг буулган авч, улирлын долоо дахь хожлоо авлаа. Ингэснээр "Ирвэсүүд" лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа бол "СБЛ Хасын Хүлэгүүд" баг улирлын зургаа дахь хожигдлоо хүлээлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Сентоза Ирвэсүүд" тэргүүллээ хадгалав   
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй