Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг нь олимпийн наадмын төрөл болох буудлагын спортын тамирчдын бэлтгэлийг хангахад БТСХТ-ийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэстэй хамтран ажиллаж, олимпийн наадамд эрх авсан баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхэд чиглэж байна.
Мөн хүн амын бие бялдрын түвшинг тодорхойлох, эрүүл амьдрах, ажиллах чадварыг нэмэгдүүлснээр эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах, БХТН-ийн Техникийн болон морин спортын төрлүүдийг хөгжүүлэх, хичээллэгч, тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулахад санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.
"Рио-2016" эрх авсан тамирчдыг бэлтгэхэд хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.