Томуу, томуу төст өвчний улмаас Өвөрхангай аймгийн цэцэрлэгийг долоо хоногийн хугацаанд хаасан тухай албан бус мэдээ ирсэн. Энэ талаар Өвөрхангай аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяагаас тодруулахад томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 66 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа аж. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нийт хүн амын дунд 15-аас дээш хувийг эзэлбэл цэцэрлэг, сургуулийг түр хаах арга хэмжээ авахаар заасан байдаг.
Цэцэрлэгийг долоо хоногийн хугацаатай хаажээ | ||
Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.